Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын явцын талаар ярилцжээ

Admin | 2022-01-18


Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ, ИНЕГ, МИАТ болон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид өчигдөр цахим уулзалт хийжээ. 

Ингэхдээ тус ажлын явц болон цаашид авах алхам, хэрэгжүүлэх зүйлсийн талаар харилцан санал, мэдээлэл солилцсон байна.

Уулзалтад Элчин сайд Ө.Батбаяр, ГХЯ-ны АОДАГ-ын захирал А.Ананд, зөвлөх А.Гуамарал, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Вашингтон дахь ЭСЯ-ны зөвлөх Г.Баттулга нар тус тус оролцжээ. 

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)