Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар "Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолыг баталжээ. Баялгийн сан дахь хуримтлалын санд төрийн өмчийн орд, газруудын 34 хувьд ногдох ногдол ашгийг төвлөрүүлснээр 1.2 их наяд төгрөгийг орон сууцны зээлд гаргах боломж бүрдэж байгааг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.
Түүнчлэн дараах асуудлыг мөн хэлэлцжээ.
- "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам" "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
- Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах хуралдааны дүнгийн талаар
- "Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээ батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг 33 асуудлыг хэлэлцэж, танилцжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Эдийн засаг
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
Эдийн засаг
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
Эдийн засаг
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25