Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймагт тариаланчидтай уулзалт хийлээ

Admin | 2025-09-03


   Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын хамт тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болоод байгаа. Байгаль цаг уурын энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогын дэмжлэгээр даван туулна гэдгийг Ерөнхий сайдад уламжиллаа. Ерөнхий сайдын зүгээс энэ онд хөдөө аж ахуйн салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийх бодлого баримталж буйг онцоллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атрын IV аян”-ы хүрээнд улсын хэмжээнд тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд тариалангийн талбайг хамгаалах ажлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж буйгаа танилцуулав.  

Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)