Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.Нийт дуудлагын 70 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.



























































