Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай

Admin | 2 цагийн өмнө


Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 5 суманд 0.2-3.0 мм, Дорнод аймгийн 10 суманд 0.6 мм, Дорноговь аймгийн 1 суманд 2 мм, Сүхбаатар аймгийн 4 суманд 0.2-0.6 мм, Орхон аймгийн 1 суманд 0.8 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.2 мм, Хэнтий аймгийн 6 суманд 0.3-13 мм цас орсон. Дундговь аймгийн зарим сумдаар цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгороор -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -34..-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27..-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)