Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна. Учир нь жил бүрийн өдийд оюутнууд, эцэг, эхчүүд сургалтын төлбөр нэмэгдэж үү, нэмэгдээгүй байна уу гэдэгт анхаарал хандуулдаг үе. Төрийн өмчийн, хувийн хэвшлийн гэлтгүй их, дээд сургуулиуд төлбөрөө нэмнэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд хүнд тусдаг толгойны өвчин. Тэгвэл энэ жил ихэнх их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдээгүй байна.
Ингээд 2022-2023 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
1. Монгол улсын их сургууль
МУИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2.900.000 төгрөг
Ерөнхий суурийн хичээлийн нэг кредит- 98600 төгрөг
Мэргэжлийн суурь хичээлийн нэг кредит- 100700-120800 төгрөг
2. Монгол улсын боловсролын их сургууль
МУБИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2.300.000 төгрөг
3. Шинжлэх ухаан технологийн их сургууль
Хөтөлбөрөөсөө хамааран нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107.040 төгрөг байна.
4. Санхүү, эдийн засгийн их сургууль
СЭЗИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 5.900.000 төгрөг
Санхүү эдийн засгийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредитийн үнэлгээ нь 185000 төгрөг байна.
5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
АШУҮС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 2.800.000 төгрөг
АШУҮИС-ийн нэг кредитийн үнэ хамгийн бага нь уламжлалт анагаах ухааны анги 40.700 төгрөг бол эмзүйч, хүний их эмч, шүдний эмч зэрэг бусад мэргэжлүүд хамгийн өндөр буюу 117.610 төгрөг байна.
6. Хөдөө, аж ахуйн их сургууль
ХААИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 4.300.000 төгрөг
Тус сургуулийн нэг кредитийн төлбөр мэргэжил, курсээсээ хамааран өнгөрсөн жил л гэхэд 111000-128000 төгрөгийн хооронд байсан бол энэ жил 127000-156000 мянган төгрөг болж, 30 хувиар нэмэгдсэн аж.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06