
Начин цолны хүндэтгэлийн барилдаан Бөхийн өргөөнд яг одоо болж байгаа билээ. Тус барилдааны нэгийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг сумын заан Э.Дашдэмбэрэл давсан юм. Тэгвэл хоёрын даваанд тэрээр даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж бөх сонирхогчдын анхаарлыг татаад байна. Учир нь саяхан сар шинийн барилдаанд аймгийн цолтой бөх түрүүлсэн бол энэ удаа сумын заан цолтой залуу бөх улсын том цолтнуудыг өвдөг шороодууллаа. Э.Дашдэмбэрэл нь Говь-Алтай аймгийн харьяат, "Хантайшир" дэвжээний залуу бөх ажээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








