ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ ТОГТОЛЦООТОЙ БОЛОХЫГ НОТОЛЖ ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

Admin | 2025-12-12


   Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа HACCP буюу аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлсэн "Хаан хүнс импекс" ХХК-д гэрчилгээ гардууллаа.

Уг тогтолцоог хэрэгжүүлснээр хүнсний үйлдвэрлэлийн явцад аливаа эрсдэл гарахаас өмнө технологийн үе шат бүр дээр эрсдэлүүдийг үнэлж, хяналт тогтоох тогтолцоо бүрдэх тул хүнсний хэлхээнд оролцогч аливаа байгууллагууд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатайг албаны хүмүүс хэлж байлаа. Улмаар хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үр дүнтэй удирдахад "Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо" (HACCP) стандартыг хэрэгжүүлэх нь нэн чухал юм.Энэхүү стандарт нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хэрэглэгчид хүрэх бүх үе шатанд аюулгүй байдлыг хянах, урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)