
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам болон Монгол дахь Японы Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлээс эдийн засгийн өсөлтийн тулгуур, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад голлох нөлөөг үзүүлдэг дэд бүтцийн салбартаа ихээхэн анхаарч, мега төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Олон жилийн найрамдалт харилцаатай Япон улстай метро, хөнгөн төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт төдийгүй ухаалаг хотын төслүүдэд хамтарч, дэмжиж ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ. Япон улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Олон улсын төсөл хариуцсан дэд сайд Огасавара Кэничи “Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд тэр дундаа метроны төсөлд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буйгаа онцлоод төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүд нь Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05


















Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч...
tentsver.mn | 3 Жилийн өмнө

