АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СТАНДАРТ, ЧАНАР, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Admin | 3 цагийн өмнө


Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, стандартыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн зөвөлгөөн, хэлэлцүүлгийг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар нээж, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа “Аялал жуулчлалын салбарын стандартын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавилаа.

тандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Олон улсын стандартчиллын байгууллагаас аялал жуулчлалын салбарт хамаарах нийт 62 стандартыг батлан гаргасан бөгөөд дахин 18 стандартыг батлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай улсад тус салбарт одоогоор 15 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 10 нь үндэсний, 5 нь олон улсын стандарт юм. Иймд стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагаагаар дамжуулан салбарын шилдэг технологи, инновацийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод, гадаадын жуулчид, аялагчдын аюулгүй байдлыг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах нь бидний нийтлэг үүрэг” хэмээн онцоллоо.Цаашид гадаад, дотоодын жуулчдын тоог тогтвортой өсгөх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарын бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)