Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурна

Admin | 10 цагийн өмнө


Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Агаарын температур өмнөх өдрөөс 9 градусаар хүйтэрч -16...-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5, 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)