Энэ долоо хоногт уулархаг нутгаар хур тунадас орно

Admin | 11 цагийн өмнө


Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр +8…+13 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +13…+18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +27...+29 градус дулаан байна.

Төлөв байдал:  9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 03-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, 04-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, хугацааны сүүлээр уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 09 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хагаст дулаахан, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)