Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасан шуургатай

Admin | 2 цагийн өмнө


Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1 см, Архангай аймгийн 5 суманд 0.3 мм, Булган аймгийн 4 суманд 1.4 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 3.1 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 6 мм, Дорноговь аймгийн 5 суманд 1.0 мм, Дорнод аймгийн 15 суманд 4 мм, Сэлэнгэ аймгийн 5 суманд 8мм, Төв аймгийн 27 суманд 1,2 мм, Орхон аймгийн 1 суманд 5 см, Өвөрхангай аймгийн 3 суманд 2 см, Хэнтий аймгийн 17 суманд 3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 05-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар жавартай хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн баруун хагаст, 06-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)