Өнөөгийн нөхцөл байдал ба эдийн засаг

Admin | 6 цагийн өмнө


   Дэлхийн зарим томоохон гүрнүүдийн улс төрийн байдал тогтоворгүйжиж дайныг хурцдуулахгүйн тулд хоёр их гүрэн ойлголцох арга зам эрэлхийлсээр байна. Саяхан Аляскт болсон Оросын Холбооны Улс болон Америкийн Нэгдсэн Улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт нь хоёр их гүрэн ихэд чармайлт гаргаж байгааг гэрчлэх биз ээ. Энэ уулзалтыг ч бүгд анхааралтай ажигласан.

Орос, Америкийн удирдагчид Аляскт уулзсан ньдэлхийн улс төр болон эдийн засагт томоохон өөрчлөлт гаргалаа гэж улс төрийн шинжээчид үзэж байна.

Хүйтэн дайны үед хоёр өөр системийн зөрчилдөөний талаар байнга ярьдаг байсан бол өдгөө маш  нарийн бөгөөд олон талыг хамарсан асуудлыг хөнддөг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Дэлхий дахинаа БРИКС зэрэг шинэ байгууллага бий болж түүнийг дагаад шинэ бүтэцтэй болоод зогсохгүй улс төрийн шинэ үзэл төлөвших болсон.

Ази, Африк, Латин Америкийн орнууд өөрийн гэсэн улс төрийн  бодлого хэрэгжүүлж, Европын Холбооны гишүүн орнуудын хооронд үл ойлголцол бий болсон нь бас нэгэн шинэ үзэгдэл.

Геополитикийн тоглогчид  энхтайваныг тогтоохоор яриа хэлэлцээ хийж байтал Украины өрнөсөн үйл явдал нөхцөл байдлыг улам хурцдуулсан. Гэвч байдлыг бодитоор авч үзвээс Орос дайны талбарт илүүрхэж байгаа нь илт гэдгийг судлаачид өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлах болж. 

Үйл явдал ийнхүү өрнөнө гэдгийг хамгийн түрүүн ойлгосон улстөрчдийн нэг бол Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп. Тиймээс ч  байдлыг  хурцдуулахгүйн тулд ОАУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй цаг алдалгүй уулзаж хэлэлцээ хийсэн. Харин Европ  байр сууриа тавьж өгөлгүй, Украиныг золиосын ангал руу түлхэж байна уу гэх асуулт гарсаар...

Өнөөдөр дэлхийн байдал тун ч түвэгтэй байгааг харахад Монгол харин ч хамгийн амар амгалан байгаа мэт санагдана. 

Монгол улс бараг 25 жил олон талт гадаад бодлогыг хэрэгжүүлж, төвч байр суурийг баримталсаар ирсэн. Ийнхүү тайвшралд хэт автаж байгаад өдөр өдрөөр өөрчлөгдөх энэ үед тааламжтай боломжийг алдчих вий. Манай газар нутаг  улс орон төдийгүй бүс нутгийн байдлыг тогтвортой байлгах үндэс суурь гэдгийг бүгд мэдэж байгаа.  

Геополитикийн ашиг сонирхолын үүднээс янз бүрийн хүчнүүд Монголд илд далдаар нөлөөлөх гэж оролдох болсон гэж олон нийтийн дунд шүүмжлэл гардаг. Та бүхэн намайг Орос-Хятадын ашиг сонирхолыг хамгаалах гэж байна хэмээн буруутгахгүй байх.

Монгол Улс оршин тогтнож байх нь манай хоёр хөршийн хувьд бункер бүс болж байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. 

Манай улсын баримталж буй “гуравдагч хөршийн” бодлогыг нөгөө талаас нь авч үзье. Газар зүйн хувьд алс хол оршиж буй улс оронд манай үндэсний эрх ашиг тийм ч сонин биш байх. Харин Монголын Орос болон Хятадтай харилцах харилцааг түвэгтэй болгох сонирхолтой болов уу.  Энэ ашиг сонирхол л  манай бүс нутагт томоохон зөрчилдөөн үүсгэх аюултай.   Хоёр хөрштэйгээ зөрчилдөх нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдал хамгийн их аюул учруулна. Манай улсын хөгжлийг ОХУ болон БНХАУ-тай  худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй.  Тиймээс манай нутгаар дамжин өнгөрөх Оросоос Хятад руу нийлүүлэх хийн хоолог тавих мөчийг тэвчээртэй хүлээх нь зүйтэй болов уу. Манай өмнөд хөрш маш хурдацтай хөгжиж байгаа тул хийн хоолой тавих нь цаг хугацааны л асуудал. Тиймээс хийн хоолой дамжин өнгөрдөг улс болох завшааныг алдаж болохгүй бөгөөд ингэвээс манайд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, энэ нь төсвийн орлогыг нэмэдүүлээд зогсохгүй  ард иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ. Өнөөгийн бодит байдал ийм л байна.

Д.Цэрэнсамбуу

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)