Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авалт ч эрс муудсан байна. Ялангуяа хотын захын гэр хорооллын иргэд будааг ширхгээр нь тоолж авахын наагуур байгаа аж.
Хүнсний дэлгүүрүүдийн худалдагч нар “Талх хоёр хувааж авдаг байсан бол одоо дөрөв хуваахын наагуур л байна”, “Тос дандаа граммаар нь авдаг. Том савлагаатайг иргэд авч чадахаа больсон. Хамгийн ихээр авлаа гэхэд 200 граммын савлагаатай тос авдаг”, “Мах 100 грамм ч хүрэхгүйг авч байна. Үнэртүүлэх төдий л мах шүү дээ” хэмээн ярьж байна.
Хонины мах кг нь 10000-14000 төгрөг, цагаан будаа кг нь 6000-7000 төгрөгийн үнэтэй. Тэгвэл гэр хорооллын захын дэлгүүрүүдэд чүдэнзний хайрцагны хэмжээтэй дүйцэхүйц хэмжээгээр махыг хувааж зарж байна. Энэ нь 1500-2000 төгрөг болдог бол 100 грамм будааг 600 төгрөгөөр худалдаж авч байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14