Талийгаачийн ах: "Манай талийгаач дүүгийн эхнэр гэх хүнийг ямар хүн бэ гээд судлаад үзэхэд 2-3 жилийн өмнөөс сошиалаар сенсаци үүсгэж байдаг байсан хүн байна лээ. Гэр бүлийн асуудалтай, зулбасан, хуучин найз залуу зодсон гээд яг л адилхан кейс ярьж байдаг хүн байсан. Бид энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. Манай гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад болсон үйл явдал ослыг хуулийн дагуу шалгуулж байгаа. Бид олон хоног тэвчлээ, аргагүйн эрхэнд гарч ирлээ. Биднийг үнэхээр хэцүү байдалд оруулсан учраас өнөөдөр энд энэ бүхнийг яриад сууж байна" гэв.
Талийгаачийн дүү Э.Нандинчимэг: “Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугтсан. Дараа нь ахын минь эхнэр мэтээр жүжиглэж, хэвлэлд худал зүйл яриад яваад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн эмэгтэйг бид анх арван хоёрдугаар сарын 3-нд л мэдсэн. Өмнөх түүхийг нь сонсоход маш асуудалтай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйтэй холбоотой асуудлыг бид цагдаагийн байгууллагад өгч шалгуулна, Ж.Одгэрэл гэх бүсгүй үйлдэл тэр чигтээ манай гэр бүлийн эсрэг байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13