Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн IPO хийх хугацааг хойшлуулж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголбанкны байр суурь бол банкны сектортай шинэчлэл хийхээр албан ёсоор төлөвлөгөө батлаад явж байгаа. Энэ хүрээнд хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Түүнээс хойш хуулиараа системийн нөлөө бүхий таван том компани нийтэд нээлттэй хувьцаат компани болох учир бүх бэлтгэл ажлыг хангаад явж байгаа юм. Ингэхдээ анхнаас нь эхлээд үнэт цаас гаргахын тулд төлөвлөгөө хийж, энэ сарын 30-нд Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгөх юм. Тэгэхээр таван том банкны тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлттэйгээр гарснаар зургадугаар сарын 30-н хүртэл IPO хийх болоод байгаа юм. Энэ ч утгаар цаг хугацаа давчуу, одоогоор Санхүүгийн зохицуулах хороон дээр хоёр л банкны хүсэлт ирсэн байна. Тиймээс зургадугаар сарын 30-н гэхэд таван банк гүйцэт тайлангаа өгч, шалгуулж амжихгүй юм байна гэж үзсэн учир хойшлуулж байгаа юм” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө