Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэсгэлэн гаргав

Admin | 2024-11-25


   Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолоор “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх”-ээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архивын ховор нандин бүтээлээс бүрдсэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж иргэддээ сонирхуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр, Архивын хэлтсийн дарга Б.Должинсүрэн ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулж, үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг дэмжсэн сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)