Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аасТОП-100 ААН-ийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгуулж, энэхүү шагналыг Голомт банк 21 дэх жилдээ хүртэн 5 дугаарт эрэмбэлэгдлээ.
Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 8-рт, татвар төлөлтөөр 10-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 9-р байрт эрэмбэлэгдээд байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Голомт банк Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 2023 оны байдлаар 2,500 орчимажилтныгажлын байраар хангаж, 1.1 сая харилцагчдаа харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа 209 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулан улсдаа 168.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн.Мөн банкны нийт актив 29.4 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 20 хувийг бүрдүүлжээ.
Ийнхүү ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2023 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараасхоёр жил дарааланавсан анхны байгууллага болсон. Мөн дэлхийд нэр хүндтэй банк, санхүүгийн “Euromoney”, “Asiamoney” сэтгүүлээс Голомт банкийг 2023 онд “Монгол Улсын Шилдэг банк”-аар, “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг дижитал банк”-аартодруулсанюм.
Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олонта бүхэндээ талархал илэрхийлье!
Сайн сайхныг санхүүжүүлнэ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06