Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмж авах хугацаа 20 хоногоор нэмэгдсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, тэтгэмж авах эрх нь үүссэн ихэр хүүхэд төрүүлсэн ээжид тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог болжээ.
Ташрамд дурдахад, жирэмсэн эхэд таван сартайгаас нь хойш сар бүр 50,000 төгрөгийг олгодог юм. Энэ оноос жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ "E-Mongolia" системээр дамжуулан гаргах боломжтой болоод байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ярилцлага
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө