Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын заан Уламбаярын Батцоож 10 даван хоёр дахь удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” СХ, 208-р тусгай салбар, “Хан-Хэнтий аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням гурав дахиа үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Э.Чойням, дунд шөвгийн тавд Архангай аймгийн Хотонт харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Ц.Давааням, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Бандибаатар нар тус тус шалгарлаа.
Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө