Нүхэн жорлон барих стандартыг танилцууллаа

Admin | 2022-06-20


Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 144,992 нүхэн жорлон тоологджээ.

Нүхэн жорлон шинээр барихдаа MNS 5924:2015 стандартын дагуу барихыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөж байна. Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон нь,

  • Битүүмжлэлтэй байх ёстой тул битүү хавтангаар хийх
  • Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх
  • Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй
  • Бүхээгийн хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн ялаа, шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой
  • Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний хэрэгсэл байгуулсан байна.

Ариун цэврийн байгууламжийн шалыг битүү хавтангаар давхар шаллах, нүхийг бүхээгийн ирмэг хүртэл 180 мм-ээс багагүй зайтай байлгах, шалыг халтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын материалаар өнгөлөх стандарттай байдаг.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)