Шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат өглөө.
Тэрбээр "Энэ жил ЭЕШ-ад хамрагдахаар 36,253 хүн бүртгүүлсэн. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.
Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа.
Тодруулбал, шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй" гэлээ.