Ж.БАТ-ЭРДЭНЭ: 70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга

Admin | 2022-10-09


  Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг цагдан хориод байсан юм.

Тэгвэл шалгагдаад гарсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

"Намайг 70 тэрбумын хөрөнгөтэй, мөнгөтэй гэж сэвжээ. Мөнгө хүссэн нэгэнд Ерөөл ч юм шиг мөрдөгдөж шалгуулж байгаа надад хараалч юм шиг. Нуугаад байх хөрөнгө бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө хууль журмынх нь дагуу ХОМ-д тусгасаар ирсэн. 90-ээд оны ганзагын наймаанаас эхлээд олон төрлийн арилжаа наймаа хийсэн маань бас үнэн.

70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга. Үнэн үнэнээрээ гарна биздээ…" гэжээ. 

Тайлбар байхгүй.

Д.ЦЭГЦ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)