Төрийн албаны ерөнхий шалгалтад 5800 гаруй иргэн бүртгүүлжээ

Admin | 2022-10-14


Төрийн албаны ерөнхий шалгалт Улсын хэмжээнд зэрэг эхэллээ. Шалгалтын цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна.

Төрийн албаны шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулах юм байна. Нийт 5.885 иргэн бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар хотод 2.788 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Иргэд ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болох юм. Мөн шалгалтыг улирал болгон зохион байгуулдаг болж байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)