Шадар сайдын С.Амарсайханы тушаалаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түлшний чанар, орц найрлагыг лабораторийн нарийвчилсан шинжилгээнд оруулж өмнөх жилүүдтэй харьцуулан үнэлэх, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухнуудад суурилуулсан шүүлтүүрүүдийн ажиллагаанд хяналт шалгалт хийх, том оврын автобусуудын утаа шүүгч ажиллаж байгаа, эсэхийг шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний чанарыг шалгахаас гадна ШТС-уудын шатахууны чанар, стандартыг заасан хэмжээнд хүрч байгаа эсэхийг нарийвчлан шалгах аж.
Шадар сайд С.Амарсайхан Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа “Ард иргэдийг угаартахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сайжруулсан түлшний хангалт нийлүүлэлтэд анхаарах, түлшний чанар, стандарт норм нормативыг шалгаж, лабораторийн нарийвчилсан шинжилгээнд хамруулах, түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухнуудад суурилуулсан шүүлтүүрийг ажиллуулахад хяналт тавих хэрэгтэй байна” гэж үүрэг болгожээ.
Ажлын хэсгийнхэн 2022 оны хоёрдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дэх нам даралтын халаалтын зуухны янданд суурилуулсан утаа шүүгчийн ашиглалтад хяналт шалгалт хийх, шүүлтүүр ашиглагч байгууллагуудад ашиглалтын талаар заавар зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах;
- Нам даралтын халаалтын зуухны үйл ажиллагаа, түлшний чанарт хяналт тавих;
- Айл өрхийн ахуйн зориулалттай зууханд сайжруулсан шахмал түлш түлснээр ялгарч буй хаягдал утааны агаарын бохирдолд үзүүлж буй хувь хэмжээг үнэлэх, дүгнэлт боловсруулах;
- Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний түүхий эд, барьцаалдуулагч, мидлингийн чанарыг үнэлэх,
- Түүхий нүүрсний хяналтыг чангатгаж, сайжруулсан түлшний борлуулалтын тоог нэмэх;
- Нийтийн тээврийн тов оврын автобусанд суурилуулсан утаа шүүгч DPF төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөмж өгөх;
- Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын менежментэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт хийх;
- Нийслэлийн хэмжээн дэх ШТС-уудын түлш, шатахууны чанарыг тодорхойлох хяналт, шалгалт хийж, дүгнэлт боловсруулах;
- Нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч хаягдал утааны найрлага дахь тортогжилтыг шүүх DPF төхөөрөмжүүдийн нэгдсэн тооллогыг хийж бүртгэлжүүлж ашиглалтад хяналт шалгалт хийх гэх мэт ажлууд багтжээ.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13