ЗӨВЛӨГӨӨ: Нарны тосыг өвлийн улиралд ч түрхэх хэрэгтэй

Admin | 2022-11-21


  Бидний дунд "гадаа нартай үед гэрээсээ гарахдаа л нарны тос түрхэх хэрэгтэй" гэсэн ойлголт түгээмэл бий. Гэвч судлаачдын үзэж буйгаар нарны тосыг цастай, бороотой, үүлэрхэг бүх улиралд хэрэглэх ёстой. Учир нь нарны туяа бидний арьсан дээр үргэлжид тусаж байдаг.  

Нарны тосны гол үүрэг нь арьсыг нарнаас ирэх хэт ягаан туяанаас хамгаалах билээ. Хэт ягаан туяа нь арьс түлэгдэлт болон арьсны хөгшрөлтөд маш ихээр нөлөөлөхийн зэрэгцээ нөсөө толбо үүсгэдэг. Тэр ч бүү хэл арьсны хорт хавдар тусахад маш том нөлөө үзүүлдэг. Тиймээс арьсаа эрүүл, залуу хэвээр нь хадгалж үлдэхийг хүсэж байгаа бол нарны тосыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Судалгаагаар хүн нарны тос түрхэлгүйгээр 5 минутын турш наранд зогсоход л арьс нь гэмтэж эхэлдэг байна. 

Нарны тосыг гадагш гарахаасаа 30 минутын өмнө түрхдэг. Мөн нарны тосоо ил гарах бүх хэсэгтээ маш сайн түрхэж байгаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)