ЗӨВЛӨГӨӨ: Хөлдөх үед арьс бадайрдаг тул хөлдөж байгаагаа анзаарахгүй байх ЭРСДЭЛТЭЙ

Admin | 2022-12-01


   Арьс болон арьсны доорх өөхөн давхарга хүйтэн зүйлд удаан хугацаанд хүрэх эсвэл хүйтэн газар удаан хугацаанд байх, хөлдөөх чанартай химийн бодист хүрч гэмтэхийг “хөлдөлт” хэлнэ. Ихэнх тохиолдолд гар хөлийн хуруу, хамар, чих, хацар, эрүү хөлддөг. 

Хөлдөж эхлэхэд арьс гэмтэн, өнгө нь өөрчлөгдөж, халуу оргиж эхлэх шинж тэмдэг ажиглагдах бөгөөд хөнгөн хөлдөлтийн үед арьс хүнд гэмтэхгүй. Харин хүнд зэргийн хөлдөлт нь арьс, арьсан доорх өөхөн давхарга, булчин, ясыг гэмтээх аюултай.

Шинж тэмдэг:

  • Эхлээд даарч байгаад хатгаж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Бие бадайрах
  • Арьсны өнгө улаан, цагаан, шар болох
  • Арьс хатуурах
  • Булчин хөшиж хөдлөхөд бэрх болох
  • Дулаацсаны дараа улайх

Хөлдөх үед арьс бадайрдаг тул хөлдөж байгаагаа анзаарахгүй байж болно.

 

Эмчилгээ:

Хөлдөлтийн аль үед байгаагаас хамаарч эмэн болон бусад эмчилгээг хийнэ. Хөнгөн хөлдөлтийг анхан шатны тусламжаар бүрэн эмчлэх боломжтой боловч бусад тохиолдолд заавал мэргэжлийн эмчийн зааврын дагуу эмчилнэ.

Анхан шатны тусламж

  • Хөлдсөн хэсгийг суга руу хийх
  • Хүйтэн газраас холдох
  • Хөлдсөн хэсгийг удаанаар дулаацуулах
  • Биеийн хөлдсөн хэсгийг эхлээд хүйтэн усанд 5-15 минут хийх ба дараа нь бүлээн усанд 10 минут байлгана. Хөлдсөн хэсгийг шууд халаах гэж оролдох нь түлэх эрсдэлийг үүсгэнэ.
  • Нэгэнт хөлдсөн хэсгийг дахин хөлдөөхгүй байхад анхаарах
  • Өвчин намдаах эм уулгах
  • Хөлдсөн хөл дээр явахгүй байх, таяг тулах
  • Хэрэв цэврүү үүссэний дараа бадайрсан хэвээр байвал эмчид сануулан хэлэх

Хэрэв хөлдсөн хэсэг үхэжсэн бол хагалгааны аргаар тайрч авдаг.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)