Украины эрчим хүчний дэд бүтцүүд Оросын пуужингийн дайралтад өртжээ

Admin | 2022-12-06


 Оросын пуужингууд Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон довтолгоогоо дахин эхэлжээ.  Украины нутаг дээгүүр 70 гаруй пуужин харвасны 60 гаруйг Украины агаараас хамгаалах системүүд амдан устгасан байна.Оросын пуужингийн цохилтын дараа эрчим хүчний системээ тогтвортой ажиллагаанд оруулах үүднээс Украин даяар ослын хязгаарлалтын горимд шилжсэнийг Ерөнхийлөгч Зеленский мэдэгдсэн байна. Тэрбээр олон бүс нутаг өртсөн энэ цохилтын улмаас Киев мужийн талаас илүү хувь нь хэд хоног гэрэл цахилгаангүй байхыг мэдээлжээ. Украинд цас орсон, ихэнх нутгаар хасах градустай хонож байгаа дээрээс гэрэл цахилгаан, усан хангамж тасарсан нь цөөнгүй хүн осгож амиа алдах эрсдэлд оржээ. Өнгөрсөн хугацаанд Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувь сүйдсэн гэдэг мэдээллийг НҮБ Украины албаныхнаас иш татан мэдээлдэг байна. Түүнчлэн Украины Суми мужтай хил залгаа Курск дэх цэргийн нисэх буудалд мөн нефтийн агуулах дэлбэрсэн хэрэг гарсан. Хүний амь эрсдээгүй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)