Сүүлийн хоёр хоногт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд энэ сарын 6-ны өдрийн 22:40 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол 12 дугаар сарын 7-ны өдрийн 00:15 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.