Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.07/ хуралдаан 11 цаг 17 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар "Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38-н хуулийн этгээд байна. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.