ЗӨВЛӨГӨӨ: Сайн амарч чадаагүй мэт санагдах үед авах ганц арга хэмжээ нь кофе биш юм

Admin | 2022-12-07


Ядаргаа нь хэдэн ч насны хүнд тохиолдож болох шинж тэмдэг бөгөөд дотроо Мэдрэлийн, Биеийн хүчний буюу энергийн, Бэлгийн үйл ажиллагааны, Дархлаа тогтолцооны гэсэн төрлүүдтэй байдаг.

Өглөө босоход сайн амарч чадаагүй мэт санагдах үед авах ганц арга хэмжээ нь кофе биш юм!!

Өглөөний цайг тогтмол уух: 

Өглөөг эхлүүлэхдээ эрүүл өглөөний цай ууж хэвших (ислэг, уураг, бага зэргийн нүүрс ус агуулсан). Өглөөний цай ууснаараа таны бие махбодь идэвхтэй байдалд шилжинэ.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх: 

Завгүй өдөр дасгал хийх боломжгүй мэт санагдах хэдий ч дасгал хийснээр цусан дахь эндорфин ихсэж, бие махбодь эрч хүчээр дүүрч байнгын ядрах шинж тэмдгээс хамгаалах хамгийн сайн арга юм. Өглөө, үдийн цайны цагаар, эсвэл ажил тарсны дараа дасгал хийснээр шөнөдөө сайн унтаж амрах, өглөөг илүү сэргэг угтахад  тусална.

Ус сайн уух: 

Өдөрт 2 литр болон түүнээс их ус уух нь хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн байх, гэрэлтсэн арьс, ядаргаа арилах нэг түлхүүр юм! Ядрах шинж тэмдэг  бол шингэн алдалтын анхны шинж тэмдгүүдийн нэг гэдгийг та мэдэх үү? Та гадуур гарахдаа ус байнга авч явж байгаарай. 

Өөртэй амрах боломж олго:

Цэвэр агаар, байгалийн гэрэлд таван минут алхахад л таны эрч хүч нэмэгдэж, сэтгэл санааг тайвшруулж чадна. Хэрэв та ажлаасаа гарч чадахгүй байгаа бол мөр, хүзүү, нуруугаа амраах цөөн хэдэн дасгал хийгээрэй. 

Унтахаасаа өмнө бүх цахилгаан хэрэгслээ унтраагаарай:

Шөнийн турш хангалттай унтах нь таны бие махбодийн үйл ажиллагаа хэвийн байх хамгийн чухал хэсэг юм. Хэрэв цахилгаан хэрэгслээ шөнөжингөө асаалттай байлгавал энэ нь таны унтах хэв маягт нөлөөлж магадгүй. Орондоо орохоос дор хаяж 20 минутын өмнө бүх цахилгаан хэрэгслийг унтрааж, илүү тайван унтах нөхцөлийг бүрдүүлээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)