ЗӨВЛӨГӨӨ: Өвлийн гуталтай ч даараад байвал дараах аргыг туршаад үзээрэй

Admin | 2022-12-08


Монголчууд хүйтэнд хөлнөөсөө даарвал элдэв өвчний суурийг тавьдаг гэж үздэг. Тиймээс хүйтэнд хөлнөөсөө даарахгүй байх нь ихэд чухал. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед гадаа удаан зогсох, автобус унаа хүлээх зуураа хөлөө дааруулахгүйн тулд загасчдын хэрэглэдэг зарим аргаас хуваалцаж байна. 

  • оймсондоо хуурай горчиц хийх. Ингэснээр хөлийн дулааныг олон цаг хадгалдаг байна. 
  • оймс давхарлаж өмсөж байгаа бол сонин эсвэл гялгар уутаар давхар ороож өмсөх
  • өвлийн гутал өмссөн ч даараад байгаа бол гялгар цаас улавчин дунд хийх. Ингэснээр чийгтэж норохоос давхар хамгаална

Эдгээр аргыг туршаад үзээрэй. Загасчид өвлийн улиралд хөлдсөн гол дээр олон цагаар суухдаа дээрх аргуудыг хэрэглэдэг учир үр дүнтэй нь эргэлзээгүй болов уу.

Хамгийн гол нь хөл хэт барьсан гутал өмсвөл даардаг гэдгийг битгий мартаарай. Өвлийн улиралд та бүхэн ханиад томуунаас сэргийлж дулаан хувцаслаж байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)