Н.НАРАНБААТАР: Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нууцын гэрээг ил болгоно

Admin | 2022-12-07


  УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Нүүрсний хулгайтай холбоотойгоор 12 сарын 21-нд хийх УИХ-ын нээлттэй сонсголоос өмнө Засгийн газар Эрдэнэс тавантолгой ХК-ны нүүрсний off-take буюу нууц гэрээнүүдийг ил болгоно. Эндээс нүүрсний хулгайн асуудалд холбогдогч нарын нэрс тодорхой харагдах болов уу. Мөн уурхайгаас маш бага үнээр сонгон шалгаруулалтгүй нүүрсний гэрээ хийж түүнийгээ хил давуулж өндөр үнээр зардаг, хөрс хуулалтын гэрээг өндөр үнээр хийдэг, үүнээс их хэмжээний ашиг хийдэг, хэд дахин өндөр төсвөөр төмөр зам барьсан зэрэг төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан асуудлууд ил болох болов уу" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)