Бугат сумын сумын фондын 140 тн өвсний 80 тн орчим нь шатжээ.
Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Сөрт баг, сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 56 км-т/ Сумын фондын 100 тн орчим өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан байна. Тус сумын мэргэжлийн ангийнхан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын фондын 140 тн өвснөөс 80 тн орчим өвс шатаж байсныг 3 цаг 46 минут ажиллаж унтраажээ.