Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт эмнэлэг 9000 км гаруй зам туулж, 5500 гаруй иргэнийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрууллаа

Admin | 2022-12-08


Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 заалт, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоол зэрэг бодлогын бичиг баримтуудыг үндэслэл болгож “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо” бэлтгэл ажлын хүрээнд суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцохоор төлөвлөж, суурийн байрлалд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Эмнэлгийн амбулаторийн байрлалаас тусад нь тохижуулж бэлдсэн.

Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт зориулж Камаз маркын 3 автомашиныг зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглож, хөдөө орон нутагт ажиллах зөөврийн интернет, багажийн шинжилгээ, дүрс оношилгооны хариуг HIEP системд хөрвүүлэгч зэрэг нэмэлт багаж төхөөрөмжүүдийг бүрдүүлж, “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-нд шаардлагатай лабораторын урвалжууд болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийн нөөцийг бүрдүүлж бэлтгэл ажлаа хангаад байна.  

Энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож эхэлсэн.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид, гадаад оронд сургуульд суралцах цэргийн алба хаагчид болон сонсогч нар, НҮБ-ын ЭДА-нд оролцох цэргийн алба хаагчид, ҮБХИСургуульд шинээр элсэн суралцагч сонсогч нарт хийгдэх ёстой төлөвлөгөөт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 5, 6, 7 дугаар саруудад хийсэн. Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт эмч мэргэжилтнүүд томилогдон ажиллаж байсан зэрэг шалтгаануудын улмаас энэ хугацаанд суурин байрлал буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-д иргэдийг Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд цөөн тоогоор хамруулсан.  
Суурин байдлаар Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаа нь эмч мэргэжилтнүүдийн ээлжийн амралт дуусаж хүний нөөцийн хангалт сайжрах тул 10 дугаар сараас тогтворжиж БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан. Мөн Улаанбаатар цэргийн хүрээний зарим анги нэгтгэл, БЗД-ийн энгийн иргэдийг цөөн тоогоор хамруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)