Нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэл, албан тушаалтнуудыг илрүүлэн шалгах ажлын хэсэг шалгалтын үйл ажиллагааныхаа явцын талаар өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл өгч байхаар болсон.
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 51 хувьд хийж буй шалгалтын хүрээнд тус компанид Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргажээ. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллан тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээх юм.
Мөн шадар сайдаар ахлуулсан баг өнөөдөр Өмнөговь аймагт очиж ажлыг хүлээлцүүлэх, тухайн ААН-д бүрэн эрхт төлөөлөгч ажиллах боломж олгох шийдвэр гаргасан гэв.