ЗӨВЛӨГӨӨ: Эх дэлхийгээ хайрлах дараах алхмаас амьдралдаа хэвшүүлээрэй

Admin | 2022-12-09


Хүмүүн төрөлхтөн бид байгаль орчноо гэсэн сэтгэл илүү болж байна. Гэвч юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу. Жижигхэн юм шиг зүйлүүд ч дэлхий ертөнцийг гайхалтайгаар эрүүлжүүлэхэд тустай юм.

Хувцсаа хандивла

Нэг килограм даавуун бүтээгдэхүүн хийхийн тулд 23 кг хүлэмжийн хий ялгаруулдаг. Жил бүр хүмүүсийн хувцаслах хэв маягаа өөрчлөгдөж, олон даавуун бүтээгдэхүүн хаягдаж, дахин шинэ загвар бий болохын хэрээр үйлдвэрлэгдсээр байна. Хувцсаа хандивлах, загварыг нь өөрчлөх, найзуудтайгаа солилцох зэрэг байгалиа аврахад сайн нөлөөтэй байх болно.

Задгай цай хэрэглэ

Сүүлийн үеийн судалгаагаар липтон цайны уут хийхэд сая сая микропластик хэрэглэгдэж байгааг нотолсон бөгөөд ихэнхдээ тэднийг нэг удаа хэрэглээд л хаяж байна. Дараагийн удаа цай худалдаж авахдаа задгай цай сонгоорой.

Дахин цэнэглэгддэг баттерей сонго

Олон дахин цэнэглэж болдог баттерей байгаль орчинд ээлтэйгээс гадна мөнгөнд ч тун хэмнэлттэй. Нэг удаа хэрэглээд хаясан баттерей дотроос хүчил нь ялгарч, агаар болон хөрсийг ихээр блхирдуулдаг.

Хувцсаа хүйтэвтэр усаар угаа

Автомат угаалгын машин нэг удаадаа 150 литр ус хэрэглэдэг. Угаалага хийхдээ хүйтэн ус хэрэглэвэл жилд 12800 литр ус хэмнэж чадна. Мөн хатаагчийн оронд агаарт хатаавал эрчим хүч бага зарцуулна.

Дэлгэцийн гэрлээ багасга

100 хувь гэрлийг 70 болгоод байвал эрчим хүчээ 20 хувиар хэмнэнэ.

Залгуураа салга

Маш амархан үйлдэл ч гэлээ бид залхуурдаг. Электрон хэрэгсэл унтарсан байлаа ч залгуур нь залгаатай бол их бага хэмжээгээр тог гүйсээр л байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)