АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө.
Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.