Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хурлын дараа АТГ-ын дэд дарга Г.Азжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "АТГ-аас Эрдэнэс тавантолгой, Тавантолгой төмөр зам компанийн эрх бүхий албан тушаалтнуудад эрх мэдлээ ашигласан, хахууль авсан, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 6 хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна.
Нүүрсний хулгайн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа албан тушаалтнууд одоогоор 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдоод байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийт 30 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж, заримыг хорьсон байгаа" гэлээ.