ЗӨВЛӨГӨӨ: Таны компьютер гацаад байвал Temp хавтсаа цэвэрлээд үзээрэй

Admin | 2022-12-12


Шинэхэн компьютер худалдаж аваад хэсэг хугацаанд ашигласны дараа анхных шигээ түргэн ажиллагаа нь буурч, үйлдлийн систем гацаж эхэлдэг.

Бид компьютер дээрээ ажиллаж байхад ашиглаж буй программ маань Temp хавтсанд түр зуурын файлууд үүсгэдэг бөгөөд ажлаа дуусгаад программаа хаахад эдгээр файлууд мөн устаж алга болдог. Гэхдээ зарим тохиолдолд түр зуурын файлууд нь устаж алга болохгүй Temp хавтсанд хадгалагдсаар байдаг. Аажимдаа эдгээр файлууд нь Temp хавтсанд хуримтлагдан багагүй зай эзэлж системийг хүндрүүлж, ачаалдаг сөрөг талтай. Хэрэв та компьютераа форматлаагүй удсан бол нилээн олон гигабайт хэрэгцээгүй мэдээлэл хуримтлагдсан байж болох тул Temp хавтсаа цэвэрлэхийг зөвлөж байна.

Temp хавтсыг бие даан цэвэрлэж компьютертаа сул зай гаргахын тулд:

1. Start -> Run (Start цэсээр орж Run-ыг сонгоно. Хэрэв Run цэс байхгүй бол Win+R товчны хослолыг ашиглаарай).

2. Run цонхонд %TEMP% гэж бичээд OK дарснаар Temp хавтас нээгдэнэ.

3. Ctrl+A товчны хослолыг дарж бүх файлуудыг идэвхжүүлнэ.

4. Shift+Delete товчны хослолыг дарж устгана. (Delete дарахад файлууд хогийн саванд орно, харин Shift+Delete дарахад хогийн саванд орохгүй бүрмөсөн устаж алга болно).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)