Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж 550 мянган төгрөг болгоно

Admin | 2022-12-12


      Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоосон. 

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа бөгөөд он гараад 130 төгрөгөөр нэмэгдэх юм. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)