Шинэ жилийн баярын үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол бялуу билээ. Айл бүр ширээндээ тавих бялуу, кремт бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.
- Зориулалтын сав баглаа боодолтой эсэх,
- Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх,
- 0-6 хэмд хадгалж, худалдаалж байгаа эсэх,
- Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
- Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсан/
- Ил задгай, тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
- Бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн болон орц найрлагын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгаарай.