Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

Admin | 2022-12-14


   Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай.

111 жилийн тэртээ монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглажээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах шийдвэр гаргасан түүхтэй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)