Х.Мандахбаяр УИХ-ын даргын зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа

Admin | 2022-12-14


   АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод буй 17 албан тушаалтны нэрсийг зарлаад байгаа. Үүний дунд "Эрхэт Монгол" группын үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын нэр зарлагдсан юм. Тэрбээр мөн УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Харин уг албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлт гаргаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр "УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар "нүүрсний хулгай" хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно" хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)