Багануур дүүрэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөлдөв

Admin | 2022-12-15


Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өгсөн чиглэл, нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар бүсийн сургалт, зөвлөгөөн Багануур дүүрэгт боллоо. 

Зөвлөгөөнд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нарийн бичгийн дарга Б.Батбямба, дүүргүүдийн салбар зөвлөлийн дарга нар, албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран арга хэмжээ зохион байгуулах, зөвлөмжийн дагуу зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт зохицуулалтыг сайжруулах талаар ярилцсан юм. Мөн Нийслэлийн ИТХ, Нийслэл, дүүргүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран орон нутгийн зорчих хөдөлгөөний дамжин өнгөрөх алслагдсан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллага, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн амар тайван, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай тусгай техник хэрэгслийг алслагдсан дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд гардуулан өгөв. 

Мөн дүүргүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд үүрэг чиглэл өгч хамтын ажиллагаа өргөжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөн, шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)