Баянзүрх дүүрэгт архидан согтуурсны улмаас маргалдаж нэгнийгээ заазуурдан амь насыг нь хохироож, нэг хүнийг хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, БЗД-ийн Шархадны....тоот нийтийн байранд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Д гэгч согтуурсан үедээ 35 настай эрэгтэйг хоолойг нь заазуураар хэрчиж, амь насыг нь хохироогоод 34 настай эрэгтэй Б-гийн толгойн дагзан хэсэгт нь заазуурдаж биед нь хүнд гэмтэл учруулсан байдалтай байжээ. Хохирогч Б-гийн биеийн байдал маш хүнд Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.