УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Эрүүгийн хуулийг яаралтай горимоор оруулж ирлээ. Энэ нь зөв байх, гэхдээ гадаа байгаа жагсагчдаас саналыг нь авсан уу. Хамгийн гол нь алдагдсан боломжууд юм аа. Манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу байна. Энэ явдалд хэн буруутай вэ. Үүнээс гадна би нүүрсний хулгайд холбогдсон МАН-ын таван гишүүнд маш их баярлаж байна. Та хэд сөрөг хүчин, парламент ямар байх ёстойг мэдрүүлж байна. Энэ маш зөв. Мөн ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдыг огцруулж байж шалгалтуудаа хийхгүй бол учир дутагдалтай байна. Ардчилсан намыг булаах гээд янз бүрээр үзэж байна. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л АН-ыг чирээд өдий хүртэл энд аваад ирлээ" гэлээ.