Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд 3.8 тэрбум төгрөг олгохоор болжээ

Admin | 2022-12-15


Шах Аламын Дээд шүүх 2006 онд амиа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар төлөхийг засгийн газар болон бусад гурван хүнд даалгасан байна.

Энэхүү мөнгөн дүн нь 3.8 тэрбум төгрөгтэй тэнцэх юм. 

Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ. Ийнхүү 16 жил өрнөсөн хэрэгт эцэст нь хохирогчийн ар гэр ялалт байгууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)