Гал түймрийн аюулаас 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Admin | 2022-12-18


   Нийслэлийн хэмжээнд энэ сарын 12-18-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 11, нийт 54 удаагийн дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн, гал түймрийн аюулаас 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаалжилтын бүсээс 36 иргэнийг гарган ажиллалаа. Дуудлагын тоог өмнөх оны 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 14.8%-иар өссөн дүнтэй байна.

Иймд иргэн та:

-Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,

 -Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

 -Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,

 -Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,

 -Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвшихийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)